«Еннеаграм Монгол Шийдэл» төрийн бус байгууллага нь 2019 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 15,000 гаруй хүний зан төлөвийг оношлон, өөрийгөө болон хамтрагчаа танин мэдэхэд чиглэсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн туршлагатай байгууллага юм.
Бид олон улсын Еннеаграмын зан төлөв оношлох тестийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр ашиглаж буй анхдагч байгууллага бөгөөд энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан аргачлалаар хувь хүний дотоод мөн чанар, төрөлх өгөгдлийг тодорхойлж, өөрийгөө хөгжүүлэх үйл явцад нь бодитой дэмжлэг үзүүлдэг.
Мөн бид зан төлөв бүрт тохирсон клубын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тухайн зан төлөвт нийцсэн сонирхол, хөгжил, харилцааг дэмжих олон талт уулзалт, арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.


































Монгол Улсын хэмжээнд хүн бүр өөрийгөө илүү гүнзгий таньж мэдэх, төрөлх давуу талаа нээж хөгжүүлэх, илүү нээлттэй сэтгэлгээтэй, эерэг хандлагатай хүн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх. Сургалт нь 12 наснаас дээш бүх насныханд зориулагдсан.
Еннеаграм нь хүний зан төлөв, хамгаалалтын механизм, дотоод сэдэл, айдас, хөгжлийн замналыг тайлбарлах зорилготой есөн хэв шинж бүхий систем юм. «Еннеаграм» гэдэг үг нь грек хэлний Ennea = есийн тоо, Gramma = дүрс, бичиглэл гэсэн үгсээс гаралтай бөгөөд «есөн цэгт дүрслэл» гэсэн утгыг агуулдаг.
Еннеаграмын судалгаа нь АНУ-д 100 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн бол БНСУ-д 30 орчим жил, Монгол улсад 10 гаруй жилийн өмнөөс өргөн дэлгэрч, өнөөдөр байгууллага, гэр бүл, хосын зөвлөгөө, хувьчилсан зөвлөгөөнд Еннеаграмыг өргөнөөр хэрэглэж байна.
